ХӨДӨЛМӨР, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН СУРГАЛТ, ҮНЭЛГЭЭ, СУДАЛГААНЫ ИНСТИТУТ НЬ САЛБАРЫНХАА УУРАГ ТАРХИ НЬ ЮМ

Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л. Энх-Амгалан өнөөдөр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сургалт, үнэлгээ, судалгааны институтийн үйл ажиллагаатай танилцаж, үүрэг чиглэл өглөө.
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сургалт, үнэлгээ, судалгааны институтийн захирал О. Очирбаатар уулзалтын үеэр байгууллагын дотоод үйл ажиллагаа, сургалт, үнэлгээ, судалгааны дэлгэрэнгүй мэдээллийг өгсөн юм.
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л. Энх-Амгалан тус уулзалтын үеэр Халамжаас хөдөлмөрт шилжих бодлогыг эн тэргүүний зорилт болгон хэрэгжүүлж буй энэ үед институт бол манай салбарын УУРАГ ТАРХИ нь юм.
Ажил олгогч, иргэн, төрийн байгууллагын гурван талт уялдаа холбоог хангаж, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, албан бус хөдөлмөр эрхлэлтийн мэдээллийг цэгцлэх зайлшгүй хэрэгцээ шаардлагатайг онцоллоо.
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сургалт, үнэлгээ, судалгааны институтийн удирдлагуудад
Өрхийн орлого, ядуурал, ажилгүйдэл зэрэг салбарын мэдээллүүддээ нэгтгэн, судалгаа төлөвлөлтөө бодитой хийх.
Боловсролын байгууллага, хөдөлмөрийн биржүүд, сум, дүүргийн хөдөлмөр халамжийн хэлтэстэйгээ ажлын уялдаа холбоогоо сайжруулах,
Хөдөлмөрийн зах зээлийн судалгааг сум, аймаг, дүүрэг бүрд тохирсон загварчлалаар гаргах судалгаа хийх зэрэг үүрэг өглөө.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *