ОХУ гуравдугаар сарын 2-ноос хойш Украин руу нийт 8541.3 тонн хүмүүнлэгийн тусламжийн ачаа хүргэжээ
Донецк болон Луганскийн бүгд найрамдах улсад, мөн Херсон мужийн энгийн иргэдэд 449 тонн эм, зайлшгүй шаардлагатай зүйлс, хүнс хүргэсэн байна. ОХУ энэ сарын 5-нд Украин руу нэмж 450 тонн орчим хүмүүнлэгийн тусламж хүргэжээ.
ОХУ гуравдугаар сарын 2-ноос хойш Украин руу нийт 8541.3 тонн хүмүүнлэгийн тусламжийн ачаа хүргэж, 757 хүмүүнлэгийн арга хэмжээг зохион байгуулжээ.
Өчигдөр Николаев, Херсон мужид хүмүүнлэгийн арга хэмжээг зохион байгуулж, ард иргэдэд 130 тонн хүнс болон бусад шаардлагатай зүйлсийг өгсөн байна.Мөн Оросын Онцгой байдлын яамнаас Донбасс болон Украинд 650 тонн хүмүүнлэгийн тусламж хүргэсэн талаар мэдэгджээ.
Т.ТҮШИГ