Дунд голын дагуу усан парк бус орон сууц барина
Нийслэлийн Хан-Уул дүүргийн 15-р хорооны нутаг дэвсгэр буюу усан парк барина хэмээгдээд байсан дунд голын зам дагуу хашаа хатгаад олон жил болсон. Гэвч тус газарт усан парк бус үйлчилгээний зориулалтаар ашиглахаар зэхэж байна гэх шүүмжлэл гараад буй. Тэгвэл эл асуудалд Нийслэлийн хэвлэлийн албанаас дараах тайлбарыг өгөв.
Тус газарт орон сууц, барилга байгууламж барих зөвшөөрөл нь 2008.9.17-нд гарсан. Гэвч нийслэлийн захирамжаар тус газрыг ногоон байгууламж болгох шийдвэр гаргасан. Гэвч захиргааны хэргийн шүүхийн 2021.9.30-ны өдрийн шийдвэрээр НЗД-ын захирамжийг хүчингүй болгож, газрын эрхийг сэргээх шийдвэр гаргасан байна. Шүүхийн шийдвэрийг биелүүлэх үүрэгтэй учир 2022.01.11-ний захирамжаар тухай газарт худалдаа, нийтийн үйлчилгээ, төв цогцолбор, орон сууц, сургууль, цэцэрлэгийн зориулалтаар эзэмшүүлэх болсон аж.