Г.Занданшатар: Ганбатыг ёс зүйтай байж, хууль дээдэлж ажиллахыг шаардаж байна
Чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ.
Энэ үеэр, УИХ-ын гишүүн, АН-ын бүлгийн дарга Д.Ганбат: ” Монгол Улсад хоёр хуваагдаагүй зүйл байхгүй. Хоёр хуваагдсаны нэг нь Ардчилсан нам. Бид туулах ёстой зүйлээ туулаад явж байна. Гээндээ ч бий. Гоондоо ч бий. Бидний буруу. Гэхдээ гуравдугаар сарын 31-нд УДШ АН-ын дүрмийг бүртгэсэн. Сарын өмнө хоёр байсан АН-ын тамгыг нэг болгосон. Үүнтэй холбогдуулан УИХ-д шийдвэрээ явуулсан.АН-ын бүлгийн найман гишүүн байгаа. УИХ-д даргад албан ёсоор ирсэн байх. Үүнийг хуулийн дагуу албан ёсоор танилцуулна уу. Ёсзүйтэй байгаарай” хэмээв.
Хариуд нь УИХ-ын дарга Г.Занданшатар: “Д.Ганбатыг ёс зүйтай байж, хууль дээдэлж ажиллахыг шаардаж байна. Намын бүлгийн даргаар таныг томилогдсныг зарлачихсан, 11 гишүүнтэй. Түүнээс найман гишүүнтэй гэж зарлах эрх надад байхгүй” гэв.