Жонни Депп болон Амбер Херд нарын шүүх хурал болж байна
Жонни Депп болон Амбер Херд нарын хоёр дахь шүүх хурал АНУ-ын Виржина мужид болж байна. Депп өөрийнх нь нэр хүндэд халдсан хэргээр Хердээс 50 сая ам.доллар нэхэмжилжээ. Харин үүний хариуд Херд 100 сая ам.доллар нэхэмжлэн шүүхэд хандсан байна. Тус шүүх хуралд Илон Маск, Жеймс Франко, Пол Беттани гэх мэт олны танил хүмүүс гэрчээр оролцох аж.
Тэдний хооронд яг юу болсон бэ?
Жүжигчид 2012 онд үерхэж эхэлсэн бөгөөд 2015 онд хуримласан. Гэвч хосууд жил, гурван сарын дараа салж, Херд гэр бүлийн хүчирхийллийн хохирогч болсон хэмээн шүүхэд гомдол гаргасан байна. Гэвч үүнтэй холбоотой шүүх хурал болохоос хэдхэн цагийн өмнө тэд тохиролцоонд хүрсэн юм. Уг тохиролцоогоор Депп Хердэд 7 сая ам.доллар өгч хосууд зам замаа хөөжээ. Гэтэл 2018 оны арван хоёрдугаар сард Херд “Washington Post” агентлагт гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн талаар нийтлэл бичүүлсэн аж.
Тэрбээр Деппийн нэрийг тус нийтлэлдээ дурдаагүй юм. Гэсэн хэдий ч Депп тус явдлын дараа хүчирхийлэл үйлдсэн гэх шалтгаанаар“Fantastic Beasts”, “Pirates of the Caribbean” кино уран бүтээлүүдээс хасагдсан байна. Чухам энэхүү нийтлэлээр өөрийнх нь нэр хүндэд халдсан хэмээн Депп Хердийг шүүхэд өгч 50 сая ам.доллар нэхэмжилсэн юм.
Эх сурвалж: BBC
Б.БУЯНДОРЖ