Их Британи эмэгтэй 100 өдөрт 100 марафонд уралдаж рекорд тогтоожээ

Их Британи эмэгтэй 100 өдрийн турш 100 марафонд оролцож нэг ч өдөр завсарлахгүйгээр хамгийн олон удаа марафонд оролцсон дэлхийн рекордыг эвджээ. Дербишир тосгоны оршин суугч Кэйт Жэйден нэгдүгээр сараас эхлэн өдөр бүр 42 км гүйж, нийтдээ 4216 км зам туулсан байна.

Тэрбээр өнгөрсөн ням гарагт Брайтоны марафонд оролцохдоо энэхүү рекордыг тогтоосон байна. Өмнө нь энэхүү рекордыг АНУ-ын марафон гүйгч Алисса Кларк эзэмшиж байсан бөгөөд тэрбээр 95 өдөрт 95 марафонд оролцож аж. Жэйден тус рекордыг шинэчилж Гиннесийн номд орсныхоо дараа “Надад үнэхээр сайхан байсан. Маш олон хүн надтай холбогдож урам зориг авч байгаа гэдгээ хэлсэн” хэмээжээ.

Эх сурвалж: BBC

Б.БУЯНДОРЖ

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *