ГБХЗХГ: Өглөө нь хүүхдээ аваад гарсан хоёр орой нь согтуу, хоорондоо хэрэлдээд ирснийг эмээ нь хэлсэн
“Налайх дүүрэгт дөрвөн сартай хүүхдийг гадаа гудамжинд тавьж, аав ээж нь хоорондоо хэрэлдээд 30 гаруй минут орхиж явлаа” гэх тайлбартай зураг, бичлэг цахим орчинд түгээд буй.
Тэгвэл тухайн хэрэгтэй холбоотойгоор ГБХЗХГ-аас мэдээлэл өгөв. “Тухайн эцэг эх согтуу байсан учир эрүүлжүүлэх байранд хонуулсан. Ингээд өглөө нь цагдаагийн байгууллагаас тайлбар, мэдүүлэг авч ажилласан байсан. Тухайн эцэг эх хүүхдээ асран халамжлах чадваргүй байсан учир хүүхдийн түр хамгаалах байранд авсан. Хүүхэд нярай учир сүү өгөх, памперс солих гэх мэт асаргаа хийсэн. Биеийн байдал хэвийн байгаа. Хүүхдийн эцэг эхийн тухай дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй. Согтолтын зэрэг болон хүүхдээ орхисон шалтгаан нөхцлийн тухай цагдаагийн байгууллагаас мэдээлэл өгөх болов уу. Өглөө нь хүүхдээ аваад гарсан хоёр орой нь согтуу, хоорондоо хэрэлдээд ирснийг эмээ нь хэлсэн” гэв.
ШУУД ҮЗЭХ:
Б.ЖАРГАЛ