ГБХЗХГ: Эх нь одоо ч согтуу, эрүүлжээгүй учир хүүхдийг нь өгч чадахгүй байна

“Налайх дүүрэгт дөрвөн сартай хүүхдийг гадаа гудамжинд тавьж, аав ээж нь хоорондоо хэрэлдээд 30 гаруй минут орхиж явлаа” гэх тайлбартай зураг, бичлэг цахим орчинд түгээд буй.

Тэгвэл тухайн хэрэгтэй холбоотойгоор ГБХЗХГ-аас мэдээлэл өгөв. “Тухайн эцэг эх согтуу байсан учир эрүүлжүүлэх байранд хонуулсан. Ингээд өглөө нь цагдаагийн байгууллагаас тайлбар, мэдүүлэг авч ажилласан байсан. Тухайн эцэг эх хүүхдээ асран халамжлах чадваргүй байсан учир хүүхдийн түр хамгаалах байранд авсан. Хүүхэд нярай учир сүү өгөх, памперс солих гэх мэт асаргаа хийсэн. Биеийн байдал хэвийн байгаа. Хүүхдийн эцэг эхийн тухай дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй. Согтолтын зэрэг болон хүүхдээ орхисон шалтгаан нөхцлийн тухай цагдаагийн байгууллагаас мэдээлэл өгөх болов уу. Эх нь одоо ч согтуу байгаа учир хүүхдийг нь өгч чадахгүй байна” гэв.

ШУУД ҮЗЭХ:

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *