Н.Батзул: Хүүгийн минь амь цаг, минутаар хэмжигдэж байна, та бүхэн минь туслаач
“Цусны цагаан эсийн хорт хадвар” туссан зургаан настай Б.Тэмүүлэнгийн аав ээж хүүгийнхээ эмчилгээний зардал болох 520 сая төгрөгийг олохоор төв талбайд бал зарахын сацуу түмэн олноосоо сэтгэлийн хандив өргөхийг хүслээ. Хүүгийн хувьд 2019 оноос хойш цусны цагаан эсийн хорт хадвар гэсэн оноштойгоор ЭХЭМҮТ-ийн Цусны тасагт химийн эмчилгээ хийлгэж байсан ч, хорт хавдар нь дахилт өгсөн тул Турк улсад яаралтай чөмөг шилжүүлэн суулгах хагалгаанд орох шаардлагатай болсон байна.
Хүүгийн донор өөрийнх хоёр настай бяцхан дүү болж буй бөгөөд тэд хамтдаа шинжилгээ өгчээ. Хүүгийн аав энэ тухай:
“Хоёрхан настай дүү нь ахынхаа донор болох гэж байгаад маш их шаналж байгаа ч, бидэнд өөр сонголт байхгүй юм билээ. Хэдий төрсөн эцэг нь боловч би болон ээж нь донор болох боломжгүй гэх хариуг авсан. Бид гадна, дотнын маш олон эмнэлэг хандсан боловч, хагалгааг Турк улсын эмнэлэгт хийлгэхээр болсон. Хагалгааны зардал 500 гаруй сая төгрөг болж буй нь дундаж ханш юм билээ. Бид эхний ээлжинд өөрсөддөө байгаа бүхнээ зарж, борлуулаад 100 гаруй сая төгрөгийг олсон. Үлдсэн зардлаа олохын тулд бидэнд шантрах эрх үгүй. Тиймээс хүүгийнхээ төлөө хандивын аяныг өрнүүлж байна. Хүүгийн минь амь цаг минутаар хэмжигдэж байна. Та нараасаа тусламж гуйж байна.
Тус гэр бүлд туслахыг хүсвэл Хаан банк 5845426180 Н.Батзул гэсэн дансаар хандив өргөнө үү.
ШУУД ҮЗЭХ: