Судан улсад мөргөлдөөн болсны улмаас 168 хүн нас баржээ
Судан улсын баруун хэсэгт оршдог Дарфур мужид Араб нүүдэлчид, Масалит омгийнхонтой зөрчилдөж, мөргөлдөөн үүсгэсний улмаас 168 хүн нас барж, 98 хүн гэмтсэн байна. Дарфур мужид 2000-аад оны эхээр тус үеийн засгийн газар Жанжавед нэртэй Араб хөлсний цэргүүдийн тусламжтай зэвсэглэсэн босогчдыг дарсан. Үүний улмаас 2.5 сая тус бүсээс нүүн шилжиж, 300 мянга гаруй хүн амь насаа алджээ.
Тухайн үед төр барьж байсан Омар аль-Баширийг Олон улсын шүүх дайны гэмт хэрэг үйлдсэн хэргээр эрэн сурвалжилж байгаа юм. Одоог хүртэл тус бүс мөргөлдөөнтэй байгаа бөгөөд өнгөрсөн жилд 430 мянган хүн нүүн шилжжээ. Дүрвэгсэд болон дүрвэгсдийн асуудлыг зохицуулах хороо Жанжавед Арабуудыг Дарфур мужийн оршин суугчдыг зайлуулж, газар нутгийг нь удирдлагадаа авах гэж оролдсон хэмээн буруутгасан байна.
Эх сурвалж: Reuters
Б.БУЯНДОРЖ