Австралийн Батлан хамгаалахын сайд дайнд бэлэн байх хэрэгтэй гэжээ

Австралийн Батлан хамгаалах яамны сайд Петр Дуттон дайнд бэлэн байх хэрэгтэй хэмээн хэлжээ. Тэрбээр дайнд амь насаа алдсан цэргүүдэд хүндэтгэл өргөх өдөр Квинсланд мужаас үг хэлэхдээ “Энх тайвныг хадгалж, сахих ганц арга бол дайнд бэлдэж тусгаар улсын хувьд хүчирхэг байх юм. Айж эмээн, өвдөг сөхрөх сул дорой байх нь энх тайвныг хамгаалах арга биш. Энэ бол бодит байдал гэсэн байна.

Дуттон ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путиныг Нацист Германы удирдагч Адольф Хитлертэй адилтгасан юм. Путины талаар тэрбээр “Бид Хитлер болон түүнтэй ижил хүмүүсийг өнгөрсөн түүхэд л бичигдэж үлдсэн хий бодол мэт үзэж болохгүй. Путин эмэгтэйчүүд хүүхдүүдийг ч хөнөөхөд бэлэн хүн. Энэ жил болж буй үйл явдлууд 1930-аад онд болсон зүйлийг давтаж байгаа хэрэг” хэмээжээ.

Эх сурвалж: Daily Mail

Б.БУЯНДОРЖ

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *