Шотландад жолоочгүй автобус туршиж байна
Их Британи улс жолоочгүй автобусны туршилтыг энэ долоо хоногоос Шотландад эхлүүлэх болсон байна. Хэрвээ туршилт амжилттай болбол энэ зун гэхэд автобусыг хэрэглээнд оруулан зорчигч нар тээвэрлэх төлөвлөгөөтэй байгаа аж. Эхний ээлжид тус автобусыг Эдинбург болон Файф хотуудын хооронд 22.53 км зайд туршихаар болжээ.
Өмнө нь Лондон, Кэмбриж, Бирмингхэмд жижиг хэмжээтэй жолоочгүй автобусыг туршиж байсан аж.
Шотландад явуулж буй туршилтын зохион байгуулагч Луис Симпсон “BBC” агентлагт хэлэхдээ “Одоогийн байдлаар хуулийн дагуу жолооны ард хүн суулгаж, хянуулах ёстой байгаа. Зорчигч нарт үйлчлэх зориулалттай хоёр дахь ажилтныг автобус дээр ажиллуулна” гэсэн байна. Өнгөрсөн жил Франц улс жолоочгүй автобус ашиглалтад оруулсан Европын анхны улс болсон юм.
Эх сурвалж: BBC, Euronews
Б.БУЯНДОРЖ