Өндрөөс үсрэх гэж байсан иргэнтэй ярилцаж, эсэн мэнд буулгажээ

Нийслэлийн Баянгол дүүрэгт байрлах 12 давхар орон сууцны хорооллын дээврээс хүн үсрэх гээд байна гэсэн дуудлага Онцгой байдлын албанд /2022.04.27/ 19:18 цагт иржээ.

Дуудлагын дагуу нийслэлийн аврах ангийн алба хаагчид 2.5 км замыг туулан очиход Хан-Уул дүүргийн харьяат, 19 настай иргэн согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тус байрны дээвэр дээр гарч амиа хорлох гэж байсныг ярилцлага хийж эсэн мэнд буулгав.

Иргэнийг тус дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэст хүлээлгэн өгчээ.

Эх сурвалж: ОБЕГ

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *