Путин дайнд гаднаас оролцсон улсуудад аянга цахилгаан мэт хариу өгнө гэжээ

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин лхагва гарагт (2022.04.27) парламентын гишүүдийн өмнө үг хэлэхдээ Украинд гаднаас оролцсон улс орнуудын эсрэг аянга, цахилгаан мэт түргэн хариу арга хэмжээ авна хэмээжээ.

Тэрбээр хэлэхдээ “Хэрвээ хэн нэгэн Украинд болж буй үйл явдалд гаднаас оролцохыг төлөвлөн, бидэнд стратегийн хувьд хүлээн зөвшөөрөх боломжгүй аюул, заналхийлэл учруулбал аянга цахилгаан мэт түргэн хариу өгөх болно. Бидэнд хариу барих бүх хэрэгсэл бий. Хэнд ч байхгүй зэвсгүүд. Хэрэгтэй гэж үзвэл бид ашиглах болно гэдгийг хүн болгонд хандаж хэлье” гэсэн байна. ОХУ үүнээс өмнө хэд хэдэн удаа Украины дайнд гаднаас оролцохгүй байхыг анхааруулсан билээ.

Эх сурвалж: The Guardian

Б.БУЯНДОРЖ

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *