Хуурамч материал бүрдүүлэн халамж авдаг 2000 хүний шийдвэрийг цуцалжээ

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээг тогтоох бичиг баримтад хяналт шалгалт хийжээ. Тус аяныг зохион байгуулснаар 3700 гаруй зөрчил илрүүлсэн байна.

Хөдөлмөрийн чадвар алдалт буюу групп тогтоолгох ажил улсын хэмжээнд маргаантай байсан учраас холбогдох яамнаас шалгалт хийхээр болжээ.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам Засгийн газрын 2021 оны 67 дугаар тогтоолоор Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын дүрмийг шинэчлэн батлуулж, комиссын бүрэлдэхүүнийг бүрэн шинэчилсэн бөгөөд холбогдох журам, заавар, өвчний жагсаалтыг 2021 онд шинэчлэн баталж, мөрдүүлж байгаа аж.

ХНХЯ-наас Хөдөлмөрийн чадвар алдалтыг улсын хэмжээнд шалгах ажлыг төрийн болон төрийн бус байгууллага, АТГ, цагдаагийн газар, ЭХМТК-той хамтран 2021 онд зохион байгуулсаны дүнд  66 мянган хүнийг шалгаж, 3700 гаруй зөрчил илрүүлэн, 2000 хүний шийдвэрийг цуцалж, тэтгэврийн сангийн зардлыг 17 тэрбум төгрөгөөр хэмнэсэн байна.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *