Хүүхдийн хөгжилд, хамгаалалд соёлын салбарын үүрэг, оролцоо сэдэвт хэлэлцүүлэг боллоо

Монгол улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулагдах хүүхдийн өмнө үүрэг хүлээгчдийн чуулганыг угтаж, Соёлын яамнаас салбарын хэмжээнд хүүхдийн эрхийн хэрэгжилтийн өнөөгийн нөхцөл байдал, тулгамдсан асуудлыг тодорхойлж, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар хэлэлцүүлэг зохион байгууллаа.

Хөдөлмөрийн тухай хуулийн 43.3 болон Хүүхдийн эрхийн чиглэлээр баримтлах бодлого, чиглэлийн хэрэгжилтийг хангах хүрээнд “Соёл урлагаар дамжуулан хүүхэд залуусыг хөгжүүлэн нийгэмшүүлэх” сэдэвт хэлэлцүүлгийг хүүхдийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг Олон улсын байгууллагуудтай, “Хүүхдэд ээлтэй хэвлэл мэдээллийн байгууллага” сэдвээр хэвлэл мэдээллийн байгууллагуудтай, “Соёлын салбар дахь хүүхдийн эрхийн хэрэгжилт, үүрэг, оролцоо” зэрэг агуулгын хүрээнд хэлэлцүүлэг зохион байгуулсан.

Цаашид хүүхдэд ээлтэй бодлого хэрэгжиж, хүүхдийг болзошгүй эрсдэлд өртөхөөс урьдчилан сэргийлэх, иргэдийг соён гэгээрүүлэх чиглэлд соёлын салбарын оролцоо манлайллыг нэмэгдүүлэх, хүүхдийн хөгжил, хамгааллыг сайжруулахад төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг идэвхжүүлэхээр боллоо.

 

 

 

 

 

 

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *