Шүүхээс Т.Ганболд, Х.Янжингаажид нарын гэрлэлтийн гэрчилгээг албан ёсных гэж үзлээ

Тордайн Ганболдын эхнэр Х.Янжингаажид өчигдөр /2022.04.26/ өөрийн цахим хуудсаараа дамжуулан 2016 онд батлуулсан гэрлэлтийн гэрчилгээг Т.Ганболд УБЕГ-аар устгуулсан гэх мэдээллийг нийтэлсэн. Эл асуудлаар Улсын бүртгэлийн ерөнхий газрын Иргэний улсын бүртгэлийн газрын дарга Т.Нармандах 

“УБЕГ-аас иргэн Г-ийн гэрлэлтийг хуулийн дагуу бүртгүүлээгүй, хүчин төгөлдөр бус гэж үзсэн. Учир нь иргэн Г-ээс 2021 оны арваннэгдүгээр сард УБЕГ-т хандаад гэрлэсний бүртгэл хүчингүй болгуулъя. Би хэзээ ч өөрийн биеэр бүртгүүлж байгаагүй гэх гомдол мэдээллийг өгсөн. Түүнээс мэдээл устгах гэдэг асуудал УБЕГ-т байхгүй. Хүчингүй болголоо гэдэг нь мэдээллийн сангаас устгаж байна гэсэн үг биш. Тэмдэглэгээ л хийгдэж байгаа зүйл. Өөр нарийвчилсан мэдээллийг өгөх боломжгүй” хэмээсэн.

Тэгвэл тус асуудлыг өчигдөр /2022.04.27/ захиргааны хэргийн шүүх хэлэлцэн иргэн Т.Ганболдын гэрлэлтийг хүчингүй болгох дүгнэлт гаргасан улсын байцаагчийн дүгнэлтийг хэрэгсэхгүй болгожээ.

Б.БАЯРТ

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *