Тавдугаар сард Бөхийн өргөөнд 9 удаагийн барилдаан болно

Ирэх тавдугаар сард Бөхийн өргөөнд 9 удаагийн барилдаан болохоор товлогджээ. Үүнээс дөрөв нь улс, аймгийн цолтой бөхчүүдийнх байна.

Тавдугаар сард болох хүчит бөхийн барилдаануудын хуваарийг Монголын Үндэсний Бөхийн Холбооноос гаргасныг хүргэж байна.

  1. Тавдугаар сарын 7-нд Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын харьяат, Монгол Улсын гавьяат дасгалжуулагч, улсын арслан Бандийн Ганбаатарын нэрэмжит, гэр бүлийн үүсгэн байгуулсан “Монгол зодог” ХХК-ийн 20 жилийн ойд зориулсан улс аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаан,
  2. Тавдугаар сарын 8-нд Булган аймгийн Тэшиг сумын аймгийн хурц, бадрангуй, хичээлт, итгэлт, ерөөлт арслан Нямын Батчулууны нэрэмжит аймаг, цэргийн цолтой 256 залуу бөхийн барилдаан,
  3. Тавдугаар сарын 13-нд Монголын зүүний хүчний холбооны 15 жилийн ойд зориулсан улс, аймгийн алдар цолтой 128 бөхийн барилдаан,
  4. Тавдугаар сарын 14-нд “Чойрын богд хайрхны хишиг” аймаг, цэргийн цолтой 256 залуу бөхийн барилдаан,
  5. Тавдугаар сарын 15-нд “Алтан жолоо” группийн нэрэмжит “Улсын арслан цолны хүндэтгэл”-ийн улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаан,
  6. Тавдугаар сарын 20-нд Нийтийн монгол шандастан болон өсвөр бөхийн ээлжит барилдаан,
  7. Тавдугаар сарын 21-нд сумын цолтон болон залуу бөхчүүдийн ээлжит барилдаан,
  8. Тавдугаар сарын 22-нд “Бахдам гарамгай” багийн халз барилдаан,
  9. Тавдугаар сарын 28-нд Нисэх хүчний өдөрт зориулсан “Улсын аварга цолны хүндэтгэл”-ийн улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаан болно.

Similar Posts

0 0 Санал
Үнэлгээ
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments