|

Их Долоо ОХУ-ын газрын тосонд хориг тавихаар болжээ

Их Долоон улсын удирдагч нар ням гарагт (2022.05.08) онлайнаар уулзалдан ОХУ-ын газрын тосонд хориг тавихаар болсон байна. Тус онлайн уулзалтад Украины Ерөнхийлөгч Володимир Зеленськийн оролцсон юм Мөн АНУ Газпромбанкны удирдах зөвлөлийн гишүүдэд чиглэсэн хориг тавихаа мэдэгджээ. Байдены захиргаанд ахлах алба хашдаг ажилтан тус хоригийн талаар мэдэгдэл хийхдээ “Энэ бол бүрэн хориг биш. Бид Газпромбанкны хөрөнгийг царцаахгүй бас тус банктай гүйлгээ хийхээ зогсоохгүй” гэсэн байна.

Уулзалтын дараа Их Долоон орны удирдагч нар нэгдсэн мэдэгдэл хийхдээ “Бид ОХУ-аас энергийн хувьд хараат байхаа зогсоож, Орос газрын тосыг ашиглахаа болих эсвэл хориглох шийдвэр гаргалаа. Үүнийг цаг тухайд нь эмх цэгцтэй хийх болно. Бид холбоотон орнуудтайгаа хамтран дэлхий дахинд тогтвортой энергийн нийлүүлэлтийг үүсгэнэ гэжээ.

Эх сурвалж: Reuters

Б.БУЯНДОРЖ

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *