УИХ-ын гишүүн А.Адъяасүрэн нүүрс тээврийн зургаан компанитай
Нүүрсний сонсголын хоёрдахь шатны сонсголоор нүүрс тээврийн C зөвшөөрөлтэй 487 аж ахуйн нэгжээс 246 нь нийт 52030 удаагийн тээвэрлэлтээр 5,2 сая тонн нүүрсийг гаалийн бүрдүүлэлтгүй гаргасан байж болзошгүй нөхцөл байдал илэрсэн байна. Үүнээс гаалийн бүрдүүлэлтгүй гаргасан хэмжээгээр нь эрэмбэлэн компаниудын жагсаалтыг гаргасан бөгөөд тухайн компаниудад хамаарал бүхий улстөрчдийн нэрсийг шинжээчийн зүгээс зарлав.
Хамаарал бүхий гэж тогтоогдсон хүмүүс нь тухайн хуулийн этгээдтэй шууд байдлаар хувьцаа эзэмшдэг эсвэл эцсийн өмчлөгч, бүртгэгдсэн, өмнө бүртгэгдэж байсан, тухайн компани нүүрсний тээврийн үйл ажиллагаа явуулж байхад идэвхтэй хувьцаа эзэмшигч байсан гэдэг үзүүлэлтээр болон энэ компаниудтай нэгдмэл ашиг сонирхол бүхий компаниудыг хамтран эзэмшдэг зэрэг байдлаар оруулсан.
Тухайлбал, УИХ-ын гишүүн А.Адъяасүрэнгийн нэр дээр “Далангол” ХХК , “Даагайлай шарга 88 транс” ХХК, “Говь транс” ХХК, “Хишигсайхан ундрах” ХХК, “Дайлангийн хишиг тээвэр” ХХК, “Ивээл сор транс” ХХК гэсэн зургаан нүүрсний компани бүртгэлтэй байна.