УИХ-ын гишүүн Ш.Адьшаа нүүрс тээврийн таван компанитай

Нүүрсний сонсголын хоёр дахь шатны сонсголоор  нүүрс тээврийн C зөвшөөрөлтэй 487 аж ахуйн нэгжээс 246 нь нийт 52030 удаагийн тээвэрлэлтээр 5.2 сая тонн нүүрсийг гаалийн бүрдүүлэлтгүй гаргажээ. Үүнээс гаалийн бүрдүүлэлтгүй гаргасан хэмжээгээр нь эрэмбэлэн компаниудын жагсаалтыг гаргасан бөгөөд тухайн компаниудад хамаарал бүхий улстөрчдийн нэрсийг шинжээч зарлав.

Хамаарал бүхий гэж тогтоогдсон хүмүүс нь тухайн хуулийн этгээдтэй шууд байдлаар хувьцаа эзэмшдэг эсвэл эцсийн өмчлөгч, бүртгэгдсэн, өмнө бүртгэгдэж байсан, тухайн компани нүүрсний тээврийн үйл ажиллагаа явуулж байхад идэвхтэй хувьцаа эзэмшигч байсан гэдэг үзүүлэлтээр болон энэ компаниудтай нэгдмэл ашиг сонирхол бүхий компаниудыг хамтран эзэмшдэг зэрэг байдлаар оруулсан.

УИХ-ын гишүүн Ш.Адьшаагийн нэр дээр  “Шанх транс” ХХК, “Тив транс” ХХК, “Галт ус” ХХК, “Баялаг ложистик” ХХК, “Шанх ложистик” ХХК  гэсэн таван компани байна. Мөн “Эм Жи Өү транс” ХХК,  “Мөнхцас транс” ХХК, “Энхдэлгэр говь” ХХК гэсэн гурван компани УИХ-ын гишүүн Ш.Адьшаагийн зөвлөх Ш.Мөнхцэцэгийн нэр дээр байна.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *