Иран улс Коран судрыг шатаасан хэргээр хоёр хүнийг цаазаар авчээ

Иран улс Коран судрыг шатаасан, Исламын зарлагыг доромжилсон хэргээр хоёр эрэгтэйг цаазаар авсан байна.Mizan агентлагийн мэдээлснээр Юусеф Мехрад болон Садралла Фазели-Заре хоёр сошиал платформууд дээр шашингүй үзлийг сурталчлах, ариун зүйлсийг гутаан доромжлох зорилготой аккаунтууд хөтөлдөг байсан аж.

Тэднийг Ираны төвд орших Арак шоронд өнөө өглөө дүүжилж цаазалжээ. Мехрад, Фазели-Заре хоёрыг 2020 онд “Мухар сүсэг болон шашныг шүүмжлэх нь” нэртэй Телеграм суваг ажиллуулсан гэж буруутган баривчилсан байна. 2021 онд Аракын эрүүгийн шүүх тэднийг Коран судрыг доромжилсон хэргээр цаазаар авах ял оноожээ. Норвеги улсад үйл ажиллагаа явуулдаг “Iran Human Rights” нэртэй байгууллагын захирал Махмууд Амиру-Могдаххам “Юусеф болон Садралла хоёрыг Исламын зарлагыг доромжилсон гэж цаазаар авах нь дундад зууны мэт удирдлагатай төрийн хийж буй харгислалаас гадна, үзэл бодлоо илэрхийлэх эрхийг зөрчиж буй явдал” гэсэн байна.

Эх сурвалж: BBC

Б.БУЯНДОРЖ

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *