Weeknd хамгийн сүүлийн цомгоо гаргана

Weeknd нэрээр алдаршсан Эйбель Тесфая шинээр гаргахаар бэлдэж буй дараагийн цомог нь хамгийн сүүлийнх нь байхыг мэдэгдсэн байна. Тэрээр “W Magazine” сэтгүүлд ярилцлага өгөхдөө “Weeknd-ын замналыг дуусгах цаг нь ойртож байна. Би уран бүтээлээ үргэлжлүүлэн хийнэ, Эйбель нэрээрээ дуу хийж магадгүй эсвэл Weeknd нэрээрээ ч дуу гаргаж магадгүй. Гэхдээ л Weeknd-ын замнал дуусах болно гэж хэлжээ.

Эйбель нэмж хэлэхдээ “Одоо миний ажиллаж буй цомог Weeknd-ын хувиар гаргах хамгийн сүүлийн хамгийн сүүлийн уран бүтээлүүд болох байх. Би Weekndын хувиар илэрхийлж чадах бүх зүйлээ илэрхийлсэн” гэсэн байна. 2016 онд тэрээр “Starboy” дууны бичлэгээ цацсаны дараа фэнүүд нь хуучин Weeknd-ыг булшилж, шинэ хүн гарч ирнэ гэх таамаглалыг дэвшүүлж байсан юм.

Эх сурвалж: Unilad

Б.БУЯНДОРЖ

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *