АНУ-ын тэргүүн хатагтай Жилл Байден Украинд нууцаар айлчилжээ
АНУ-ын тэргүүн хатагтай Жилл Байден Ээжүүдийн өдөр Украинд айлчилсан тухай CNN мэдээлжээ. Айлчлалын талаар түүний хэвлэлийн алба нууцалсан байна.
Тэрбээр Ужгород хотод 163 дүрвэгч, тэр дундаа 48 хүүхэд түр хорогдож буй 6-р дунд сургуульд зочилжээ. Тэнд Жилл Байден Украины тэргүүн хатагтай Елена Зеленьскаятай уулзсан байна. “Украины ард иргэдэд энэ цус урсгасан дайн зогсох ёстой гэдгийг илэрхийлэхийг зорьсон. АНУ-ын ард иргэд украинчуудтай хамт байна” гэж хатагтай Байден уулзалтын үеэр онцолжээ.
Зеленьская Жилл Байденд хандан ийм зоригтой алхам хийсэнд талархал илэрхийлжээ.
Хоёр тэргүүн хатагтайн хаалттай уулзалт нэг цаг орчим үргэлжилжээ.
Жилл Байден Европт хийж буй дөрвөн хоногийн айлчлалаар Румын, Словак улсад айлчилж, тэнд байрлаж буй Украины дүрвэгсэдтэй уулзсан байна. Байдены эл айлчлал нь Лаура Буш 2008 онд Афганистанд хийж байсан айлчлалаас хойш АНУ-ын тэргүүн хатагтайн дайны бүсэд хийсэн анхны айлчлал юм. Жо Байден АНУ-ын дэд ерөнхийлөгч байх үед Жилл нөхрийн хамтаар 2010 онд Иракийн Багдад хотод мөн айлчилж байсан юм.