Кара Делевин ямар өвчнөөр шаналдаг вэ
Өнгөрсөн долоо хоногт болсон ”Met Gala”-д алдарт модель Кара Делевин оролцжээ. Делевин тус ёслолд улаан костюмтой ирсэн байна. Зурагчид түүний зургийг авж эхлэхэд Делевин пиджакаа тайлан алтан шаргал өнгөөр будсан биеэ харуулжээ.
Тэрбээр псориаз гэх өвчний улмаас улайсан арьсны хэсгээ л будаагүй үлдээсэн нь олон хүний анхаарлыг татаад байгаа юм. Псориаз нь арьс улайж, хуурайшин загатнадаг эмчилгээгүй өвчин аж. Делевин псориазаас болж улайсан арьсаа нуугаагүй нь бусад арьс өнгөний өвчинтэй хүмүүст урам зориг өгч байна хэмээн олон хүн сэтгэгдлээ илэрхийлсэн байна.
Эх сурвалж: Marie Claire
Б.БУЯНДОРЖ