Путин Финландад НАТО-д элсэх нь алдаа хэмээн анхааруулжээ
Владимир Путин Финланд улсын Ерөнхийлөгч Саули Нийнистотой утсаар ярихдаа НАТО-д элсэх нь алдаа бөгөөд хоёр улсын харилцаанд сэв суулгана гэж анхааруулсан байна. Украины дайн эхэлсний улмаас олон жилийн турш төвийг сахиж ирсэн Финланд улс НАТО холбоонд элсэх шийдвэр гаргасан.
Үүнтэй зэрэгцэн ОХУ-ын “RAO Nordic” компани Финландад цахилгаан энерги нийлүүлэхээ бямба гарагт (2022.05.14) зогсоосон. Тус компани цахилгааны төлбөр хүлээн аваагүй учир тог нийлүүлэхээ зогсоож байгаа хэмээн мэдэгдэл хийсэн юм. Финланд нийт цахилгаан энергийн хэрэглээний 10 хувийг ОХУ-аас авдаг учир эрчим хүчний хомстолд орохгүй гэж мэдэгдсэн байна. Мөн Швед улс Финландын хамтаар НАТО-д эслэх болсон билээ.
Эх сурвалж: BBC, Reuters
Б.БУЯНДОРЖ