АНУ-д хүүхдийн сүүний хомстол үүссэн тул эмэгтэйчүүд хөхний сүүгээ зарж эхэлжээ

АНУ-д хүүхдийн хуурай сүүний хомстол үүссэн тул эмэгтэйчүүд хөхний сүүгээ зарж эхэлсэн байна. Тэдний нэг бол Юта мужийн оршин суугч Алисса Читти юм. Тэрбээр “Fox13” телевизэд ярилцлага өгөхдөө “Сүү хадгалах зай бараг дуусаж байгаа болохоор хүмүүст өгье гэж бодсон. Зоорь дотор 85 кг сүү байгаа харин дээвэр дээр 28 кг гаруй байгаа гэж бодож байна” хэмээжээ.

Хүүхдийн сүүний хомстол үүссэн тул олон эмэгтэйчүүд сүү хадгалах газарт донор болох хүсэлтэй байгаа ч тэгэхийн тулд багц шинжилгээнд хамрагдах ёстой байдаг юм. Тийм учир сүү хадгалах газрууд шаардлагатай тооны донор олж чадахгүй байгаа аж. Mountain West Mothers’ нэртэй сүү хадгалах газар хэлэхдээ үйл ажиллагаа явуулж буй бүс дэх хэрэгцээг хангахын тулд 300 сүүний донор хэрэгтэй ч 175 хүн л донор болсон хэмээн мэдээлсэн байна.

Эх сурвалж: Fox13

Б.БУЯНДОРЖ

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *