Хятад залуучууд сүмд очин ажилтай болгож өгөхийг залбирч байна

БНХАУ-д амралтын өдрүүдэд сүм дээр очих хүмүүсийн тоо эрс нэмэгджээ. Коронавирусийн дараах сэргэлтийн үед явж буй тус улсын эдийн засагт ажлын байр олдоц муу байгаа аж. Ийм учраас олон зуун залуус сүм рүү орох гэсэн урт дараалал үүсгэж, ажилтай болгож өгөхийг залбирч байна.

Тэдний нэг болох 22 настай Ван Шиаонин ажилгүй байхын дарамт, амьдрах зардал өссөн учраас “Аамар амгалан цагийг өнгөрөөх гэж сүмд ирдэг” гэж хэлжээ. Мөн Чен нэртэй оюутан сүмд очиж өөрийнхөө карьерын төлөө залбирдаг аж. Тэрээр хэлэхдээ “Ажлын байрны шалгуур өссөр л байна. Маш их дарамт надад ирдэг” гэжээ. Одоогийн байдлаар БНХАУ-д 16-24 настай 11.58 сая хүн ажилгүй байгаа юм. Ажилгүйчүүдийн тоо сүүлийн саруудад тогтмол өсч ирсэн. Үүнтэй холбогдуулан сүмд очих хүмүүсийн тоо өнгөрсөн жилтэй харьцуулахад 310 хувиар өссөн байна. Сүмд очиж буй хүмүүсийн тал гаруй хувь нь 1990 оноос хойш төрсөн залуучууд байгаа юм.

Эх сурвалж: Reuters

Б.БУЯНДОРЖ

Similar Posts

0 0 Санал
Үнэлгээ
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments