Ц.Мөнхцэцэг: Хөгжлийн банкны зээлд буруутай этгээдүүдэд шийтгэл оноож, хохирлыг нь бүрэн төлүүлэх хэрэгтэй

Монгол Улсын Хөгжлийн банкны асуудлаар Улсын Их Хурлын Хянан шалгах түр хороо өнөөдөр хуралдлаа. Тус хуралдаанаар цаг үеийн мэдээлэл сонсож, үйл ажиллагааны төлөвлөгөөний санал хэлэлцлээ. Энэ үеэр УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг Хөгжлийн банкны удирдлагууд болон холбогдох албан тушаалтнуудаас асуулт асууж, хариулт авлаа.

Тэрбээр “Монгол Улсын Үндсэн хуульд 2019 онд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд туссан УИХ-ын Хянан шалгах Түр хороо Монгол Улсын парламентын түүхэнд анх удаа байгуулагдан ажиллаж байна. Хөгжлийн банкны зээлд буруутай этгээдүүдийн үйлдсэн хэрэг, учруулсан хохиролд нь таарсан шийтгэл оноож, учирсан хохирлыг нь бүрэн төлүүлж шударга ёсны зарчмыг хэрэгжүүлэх ёстой. Энэ зорилгоор УИХ-ын Хянан шалгах Түр хороо ажиллаж байгаа билээ. Хөгжлийн банкны зээлд буруутай этгээдүүдийн үйлдсэн хэрэг, учруулсан хохиролд нь таарсан шийтгэл оноож, учирсан хохирлыг нь бүрэн төлүүлж шударга ёсны зарчмыг хэрэгжүүлэх ёстой” хэмээгээд дараах асуултуудыг тавьсан юм.

 

 

УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг: Хөгжлийн банкны олгосон нийт зээлийн 69.2 хувь нь барьцаа хөрөнгө хангалтгүй байгааг банкны удирдлагууд хэвлэлд өгсөн мэдээлэлдээ дурьдсан байсан. Шүүхийн шийдвэр гарсан гуравхан зээлдэгч бий. Тэр нь ТОСК, Чингис хаан банк, Энсада компани л байгаа. 25 нэхэмжлэл нь 3 шатны шүүх дээр явж байгаан байна. Тэгвэл хугацаа хэтэрсэн зээлдэгч нарын улсад учруулсан хохирлыг зээлдэгч нарын эх үүсвэрээр бүрэн барагдуулж чадах уу?

Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Н.Мандуул: Ц.Мөнхцэцэг гишүүнтэй санал нэг байна. Хөгжлийн банкны хугацаа хэтэрсэн зээлийн бараг 1/4 нь барьцаа хөрөнгө хангаагүй. Хувийн компаниудын хувьд бол барьцаагаар зээл төлүүлэх боломжтой. Харин төрийн өмчит компанид бол барьцаалах зүйл байхгүй тул хүндрэлтэй байна.

УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг: Хөгжлийн банкны зээл олгох шийдвэрт ТУЗ-ийн зүгээс нэгбүрчлэн шийдвэр гаргадаг, хяналт тавьдаг байсан нь ТУЗ, Гүйцэтгэх удирдлагын хоорондын харилцаа алдагдсан гэж танай мэдээлэлд дурьдагджээ. Энэ тухайд яг ямар шинэчлэл өөрчлөлт хийх гэж байна. Мөн төрийн өмчит компаниудын зээлийг яаж барагдуулах вэ. Улсын төсвөөс төлнө гэсэн үг үү?

Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Н.Мандуул: 650 орчим тэрбум төгрөгийн төрийн өмчит компанийн зээл байгаа. Эрдэнэс Монголын 150 тэрбумын Гашуун сухайтын автозамын орлогоос авах. Гол үйлчлүүлэгч Эрдэнэс таван толгойн үнэт цаас гаргах гэх мэт. ТОСК 170 тэрбумыг нь хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас болгох зэргээр төлбөрийг нь барагдуулах саналууд байгаа.

 

 

УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг: Хөгжлийн банкны тухай хуулийн 10.1.1-д Монгол Улсын урт болон дунд хугацааны хөгжлийн бодлогод нийцсэн байх шаардлагыг хангасан төсөл, хөтөлбөрийг санхүүжүүлнэ гэж заасан атал 2019 онд ЗГ, Монгол банкны хамтарсан шалгалтаар 53 зээлд шалгалт хийснээс 47.2 хувь нь санхүүжилт олгох шаардлага хангаагүй гэж гарсан байдаг. НВЦ, Вестерн холд зэрэг компаниудад шаардлага хангаагүй байхад зээл олгосон байдаг. Тэгвэл энэ асуудалд буруутай ямар ямар этгээдүүдэд мөрдөн шалгалт явуулж байгаа вэ?

Нийслэлийн прокурорын газар: Мөрдөн байцаалт 6, хэрэг бүртгэлийн 26 хэргийг шалгаж байгаагаас улс төрд нөлөө бүхий 4 этгээд байна. Хөгжлийн банкны 8 албан тушаалтан цагдан хорих арга хэмжээ авагдсан.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *