Д.Сумъяабазар: Улаанбаатар хотын нийтийн тээврийн үйлчилгээнд 1432 автобус шаардлагатай
Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр 8.00 цагт эхэлж, 22 асуудал хэлэлцсэн. Эрчим хүчний хөгжлийн төслүүдийн жагсаалтад туссан зарим төслийн хэрэгжилтийн явц, хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний үнийн өсөлт, хомстлоос сэргийлэх ажлын явцын талаар хэлэлцэж байна. Мөн Улаанбаатар хотын нийтийн тээврийн шинэчлэлт, Монгол, Хятадын хилийн боомтод автомат удирдлагатай чингэлэг тээврийн системийг нэвтрүүлэх талаар хэлэлцэж шийдвэрүүдийг Засаг дарга танилцууллаа.
Тэрбээр хэлэхдээ, Улаанбаатар хотод төр, хувийн хэвшлийн 1200 орчим тээврийн хэрэгсэл нийтийн тээврийн үйлчилгээнд явж байна. Улаанбаатар хотын нийтийн тээврийн үйлчилгээнд 1432 автобус шаардлагатай гэсэн тооцоо гарсан.
10 жилээс дээш хугацаагаар нийтийн тээвэрт явсан 975 тээврийн хэрэгсэл 2022 оны төгсгөлд ашиглалтаас хасагдана. Тиймээс 591 автобусыг 8-р сарын 20-ны дотор татан авах үүргийг хариуцсан хүмүүст өгсөн” гэв.