С.Эрдэнэ АН-аас Ерөнхийлөгчид нэр дэвшигчийг тодруулах сунгаанд яллаа
Ардчилсан Нам Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны сонгуульд нэр дэвшигчээ тодруулах дотоод сунгаагаа цахимаар явуулж, АН-ын дарга асан С.Эрдэнэ, УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэл, УИХ-ын гишүүн асан Л.Гүндалай, Ерөнхий Сайд асан Р.Амаржаргал, УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Ганбат нарыг өрсөлдүүлсэн.
Үүнээс АН-ын дарга асан С.Эрдэнэ 1953.5 оноо авч, ялалт байгуулан АН-аас Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээр боллоо.