“Хүүхдүүдээр дамжин халдвар тархах эрсдэл ӨНДӨР байна”

ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Л.Баттөр “Мэдээллийн урсгал” хөтөлбөрт оролцон сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

Тэрбээр,  “Урьдчилсан тооцооллоор 14 хоногийн дараа тохиолдлын тоо 1000-аас доош гарна гэсэн боловч харамсалтай нь тэгж чадахгүй байна. Үүнд нөлөөлж буй олон хүчин зүйлсийг судалж үзсэн.  Google Mobility гэх хөдөлгөөний хязгаарыг тодорхойлох аргачлалаар үзэхэд хоёр сарын хөл хорио маш үр дүнгүй хөл хорио болж байна.

Цонхоор харахад хүүхдийн тоглоомын талбайд ямар их хүүхэд бужигнаж байгааг харж байна. Үүнийг ярихад хүүхдийн эрх хөндөж байна гэсэн асуудал яригддаг. Гэхдээ бодит байдал ийм байна. Хүүхдүүдээр дамжиж халдвар тархах эрсдэл маш өнөдөр байна. Нийт өвчилсөн хүмүүсийн тавны нэг нь 17-оос доош насны хүүхдүүд байна. Хүүхдүүд шинж тэмдэггүй байдлаар эцэг эхдээ халдвар тараах өндөр магадлалтай. Хөл хориог маш сайн мөрдөх хэрэгтэй байна.” гэлээ.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *