Д.Тогтохсүрэн: Хуулийн байгууллагын хүсэлтийн дагуу нүүрсний асуудлаарх сонсголыг хойшлуулсан

Нүүрсний хулгайн асуудлаар хяналтын сонсголыг товлон зарлах, зохион байгуулах ажлын бэлтгэлийг хангах үүрэг бүхий ажлын хэсэг  энэ сарын 16-нд байгуулагдсан.

Энэ талаар УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн “Нүүрсний асуудлаар сонсгол зохион байгуулна. Уг сонсголыг Г.Ганболд гишүүнээр ахлуулсан Түр хороо хийнэ. Тодорхой хэмжээнд нотлох баримтын сонсгол хийх нөхцөл бүрдсэн. Гэтэл хууль хяналтын байгууллагаас “Түр хорооны явуулах гэж буй нотлох баримтын сонсголоор мөрдөн байцаалтын нууцтай холбоотой олон асуудал яригдах учир хойшлуулж өгнө үү” гэсэн хүсэлтийг гаргасан.Тухайлбал, нүүрсний хэрэгт яллагдагчаар татагдсан ЭТТ компанийн захирлаар ажиллаж байсан хүнийг сонсголд оролцуулахгүй гэж байгаа. Хуулийн байгууллагын хүсэлтийн дагуу Түр хорооны сонсголыг хойшлуулаад байна. Өнгөрсөн баасан гарагт Х.Нямбаатар сайдаар ахлуулан байгуулсан ажлын хэсэг нь сонсгол хийх ажлын хэсэг биш” гэв.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *