ЦЕГ: Хийдэд шавилан суралцаж буй хүүхдүүд бэлгийн дарамтад өртдөг гэх хэргийг шалгаж байна
Олон нийтийн цахим сүлжээнд “Хийдэд шавилан суралцаж буй хүүхдүүд бэлгийн дарамтад өртдөг үү” гэх мэдээлэл нийтлэгдсэн. Уг хэргийн дагуу Баянгол дүүргийн цагдаагийн газраас Эрүүгийн хуулийн 12.1 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн шинжтэй мэдээллийн дагуу гомдол, мэдээллийн бүртгэлд авч, мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа гэв.
Эрүүгийн хуулийн 12.1 дүгээр зүйл “Хүчиндэх гэмт хэргийг бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн бол 12-20 жил хүртэл хугацаагаар, эсхүл бүх насаар нь хорих ял шийтгэлтэй байдаг.