IELTS шалгалт өгч оноогоо дүйцүүлэх сурагчдын тоо хоёр дахин нэмэгджээ

Элсэлтийн ерөнхий шалгалтын үр дүнг Боловсролын үнэлгээний төвөөс өнөөдөр мэдээллээ.

Олон улсын шалгалтын дүн оноогоо ЭЕШ-ын дүн оноотой дүйцүүлэх хүсэлтийг Боловсролын үнэлгээний төвийн цахим сайтаар хүлээж авсан. 2022 онд улсын хэмжээнд 1155 шалгуулагч дүн оноогоо дүйцүүлэх хүсэлтээ тавьж баталгаажуулж байсан бол энэ жил 2020 шалгуулагч дүйцүүлэх хүсэлтээ тавьж баталгаажуулжээ.

Тодруулбал, ЭЕШ-ын дүн оноотой дүйцүүлсэн шалгуулагчийн тоо өнгөрсөн жилээс хоёр дахин өссөн байна. Сурагчдын ихэнх нь IELTS шалгалт өгч, оноогоо дүйцүүлсэн байна.2020 сурагчийн 1051 нь төрийн өмчийн сургуулийн сурагч байжээ.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *