“НДШ-ийн хоёр хувийг нэрийн дансандаа хуримтлуулж, ипотекийн зээлийн урьдчилгаа төлбөрөө төлдөг болно”

УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар Нийгмийн даатгалын багц хуулийн төслийг хэлэлцсэн байна.

Энэ талаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа “Нийгмийн даатгалын шимтгэлд төлж буй миний мөнгө хаана байна вэ? Энэ мөнгөө барьцаалж болохгүй юу гэдэг асуулт иргэдээс ирдэг. Үүнтэй холбоотойгоор хуримтлалын сангийн тогтолцоог бий болгоно.

Таны төлсөн нийгмийн даатгалын шимтгэлээс хоёр хувийг нь тодорхой нэрийн дансандаа байршуулах юм. Тодорхой хугацааны дараа үүн дээрээ улсаас өгч буй ногдол ашиг ч юм уу түүнийгээ нэмээд ипотекийн зээлийн урьдчилгаагаа төлж болно.

Хуулийн төслийг Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга, Эдийн засаг, хөгжлийн яамнаас хамтран боловсруулж байна. Баялгаасаа орж ирж буй нийт орлогынхоо хэдэн хувийг ирээдүйн өв сандаа хадгалах, хэдэн хувийг нь иргэддээ, хэдэн хувийг нь стратегийн хөрөнгө оруулалтад зарцуулах талаарх хуулийн төслийг боловсруулж байгаа. Ирэх намар УИХ-д өргөн барих болов уу?” хэмээв.

Харин УИХ-ын гишүүн П.Анужин “Нэрийн дансанд 2030 оноос тодорхой хэмжээний хуримтлал үүснэ гэж тооцож байгаа” гэдгийг хэллээ.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *