Манай улсын боловсролын чанарыг дэлхийтэй харьцуулсан судалгааг арваннэгдүгээр сард танилцуулна

Боловсролын салбарын чанарын үнэлгээнүүдийг шат дараатайгаар хийж буй.

Тухайлбал, сургуулийн өмнөх боловсрол, ерөнхий боловсролын түвшинд чанарын болон гүйцэтгэлийн үнэлгээг өнгөрсөн онд зохион байгуулсан. Мөн мэргэжлийн боловсролын түвшинд чанарын үнэлгээг зохион байгуулсан бол саяхнаас их, дээд сургуулиудын чанарын үнэлгээг хийхээр мэдээллүүдээ цуглуулж эхэлжээ.

Ийн наймдугаар сард боловсролын бүх шатны байгууллагуудын чанарын үнэлгээг ил тод зарлах аж. Монгол Улс анх удаа 2022 онд Сурлагын амжилтын олон улсын үнэлгээ (PISA)-д хамрагдсан. Үр дүн нь арваннэгдүгээр сард албан ёсоор гарах бөгөөд манай улсын боловсролын чанар бусад 100 гаруй улстай харьцуулахад аль түвшинд байгааг илэрхийлэх юм.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *