Б.Пүрэвдорж: Эрх баригчид нүүрсний хулгайн хэргийг нэгнээ намнах хэрэгсэл болгон ашиглаж байна
Хэлэлцэх асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд үг хэлж байна.
УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж: Сүүлийн хоёр жилийн хугацаанд нүүрсний хулгай түүн дотор оффтейк гэрээ, тээврийн хулгайн асуудлыг ярьсан. Гэмт хэргийн шинжтэй үйлдлийг дахин дахин ярьж байхад хууль хяналтын байгууллага ерөөсөө авч хэлэлцээгүй. Нүүрсний хулгайн асуудлыг эрх баригч нар бүгд мэдэж байсан. Харин өнөөдөр ил болсон шалтгаан нь нэгнээ намнах хэрэгсэл болгон ашиглаж байна. Үүн дотор АН-ын хоёр гишүүнийг оруулсан. А.Адъяасүрэн гишүүн жолооч нартайгаа нийлээд нэг кг нүүрс хилээр хууль бусаар гаргасан бол хариуцлага хүлээхэд бэлэн байгаа гэсэн. Эрх баригч нар хоорондоо нэгнийгээ намнах хэрэгсэл болгон энэ нүүрсний хулгайн хэргийг ашиглаж байна. Үүний нэг жишээ нь Б.Баттөмөр гишүүн. Түүнийг нүүрсний хулгайтай холбож, Боомтын сайд болох боломжийг нь хааж байна.