Ачит нууранд осолдсон 17 настай хүүгийн цогцсыг олжээ

Баян-Өлгий аймгийн Ачит нууранд осолдсон 17 настай хүүгийн цогцсыг олжээ.

Тодруулбал, тус нуурын эргээр явж байсан гурван хүүхдийн нэг нууранд осолдсон талаарх дуудлага мэдээлэл /2022.05.17/ 23:25 цаг орчимд Онцгой байдлын газарт бүртгэгдсэн байдаг. Хүүг эрэн хайх ажиллагааг өчигдөр /2022.05.18/ өглөө 06:00 цагт эхлүүлсэн юм.Эрэн хайх ажиллагаанд Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид, сумын Засаг даргын Тамгын газрын даргаар ахлуулсан ажилтнууд, ар гэрийнхэн оролцсон ба Ачит нууранд таван удаагийн шумбалт хийж мөн өдрийн 09:50 цагт нуурын эргээс 800 м зайд 3.5 метрийн гүнээс цогцсыг олж гарган сумын Цагдаагийн тасагт шилжүүлэн өгсөн байна.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *