Сармагчны цэцэг өвчний үед илрэх ШИНЖ ТЭМДГҮҮД
Сармагчны цэцэг өвчний үед илрэх шинж тэмдгүүдийн талаар Эрүүл мэндийн яамнаас дараах мэдээллийг хүргэж байна.
- Халуурах
- Толгой өвдөх
- Булчин өвдөх
- Тунгалагийн зангилаа томрох
- Арьсан дээр тууралт гарах шинж тэмдэг илэрнэ.
Тууралт нь ихэвчлэн халуурч эхэлснээс хойш 1-3 хоногийн дотор гарах бөгөөд шаргал шингэнээр дүүрсэн шархлаат тууралт байдаг. Нүүр, гарын алга, хөлийн ул, ам, бэлэг эрхтэн, нүд зэрэг биеийн аль ч хэсэгт тууралт гарч болно.