Автобусны жолооч нарын дунд хөгжлийн бэрхшээлтэй иргэнд үйлчлэх ур чадварыг шалгаж, уралдаан зохиожээ

“Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-ын 1, 2 дугаар баазын жолооч нарын дунд “Уран жолоодлого чадвар”-ын уралдаант шалгалтыг энэ сарын 19-нд зохион байгуулж, шилдэг жолооч нарыг шалгаруулжээ.

Жолооч нараас хууль эрх зүй, замын хөдөлгөөний дүрэм, нийтийн тээврийн стандартаар шалгалт авснаас гадна жолооны дадлагын талбайд 90 градус ухрах, буудал руу орох, дан болон хос туг сүлжих, цагираг шилжүүлэх, техникийн гэмтэл илрүүлж хөдөлгүүр асаах, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үйлчлэх үйлчилгээ зэрэг төрлөөр ур чадварыг нь сорьсон байна.


 

Уралдаант шалгалтад 8 хэсгээс нийт 32 жолооч оролцсон бөгөөд нэгдсэн дүнгээр:

  • Тэргүүн байранд 1 дүгээр баазын жолооч Ц.Арсланбаатар
  • Дэд байранд 1 дүгээр баазын жолооч Г.Бямбажаргал
  • Гутгаар байранд 2 дугаар баазын жолооч Т.Энх-Амгалан
  • Тусгай байранд 2 дугаар баазын жолооч Д.Эрдэнэтуяа нар тус тус шалгарлаа.

Эх сурвалж: Зорчигч тээврийн нэгтгэл

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *