Хөдөө аж ахуйн улсын тооллого явагдаж байна
Хөдөө аж ахуйн 2022 оны тооллого тавдугаар сарын 21-нээс долдугаар сарын 8-ны өдрүүдэд орон даяар зохион байгуулагдаж байна.
Хөдөө аж ахуйн ээлжит тооллогод:
- Мал аж ахуй
- Газар тариалан
- Ойн аж ахуй
- Ан агнуур
- Загас барилтын салбарын үйлдвэрлэл эрхлэгч иргэн, аж ахуйн нэгжүүд хамрагдана.
Тооллогын хугацаанд тусгайлан бэлтгэгдсэн тоологч нар иргэд, аж ахуйн нэгж байгууллагуудаас биечлэн очиж батлагдсан маягтын дагуу мэдээлэл авах юм.
Хөдөө аж ахуйн тооллогодоо идэвхтэй оролцохыг ард иргэд, аж ахуйн нэгжүүддээ уриалж байна.
Тооллогын хуваарь:
- Булган, Орхон аймагт тавдугаар сарын 21-нээс зургаадугаар сарын 3-ны өдрүүдэд,
- Сэлэнгэ, Увс, Дорнод, Хэнтий, Хөвсгөл, Дархан-Уул, Архангай, Сүхбаатар, Говьсүмбэр, Төв аймгуудад зургаадугаар сарын 6-19-ний өдрүүдэд,
- Өвөрхангай, Завхан, Говь-Алтай, Ховд, Дундговь, Баянхонгор, Баян-Өлгий, Дорноговь, Өмнөговь аймгууд болон Улаанбаатар хотод зургаадугаар сарын 24-нөөс долдугаар сарын 8-ны өдрүүдэд тус тус явагдана.