Шинээр 1356 тохиолдол илэрч, 8 хүн нас баржээ
Өнгөрсөн 24 цагийн хугацаанд 10000 гаруй PCR шинжилгээ хийснээр 1356 халдварын тохиолдол шинээр илэрч, нийт халдвар авагсдын тоо 35979 боллоо.
Харин 923 хүн эдгэрч гарснаар нийт эдгэрсэн хүний тоо 19642 болжээ.
Харамсалтай нь 8 хүн нас барж, халдварын улмаас нас барагсдын тоо 110 боллоо.
Өнгөрсөн тохиолдлын 1190 нь нийслэл Улаанбаатар хотоос, 138 нь хөдөө орон нутгаас илэрчээ.
Ард иргэд та бүхнийг дархлаажуулалтын аянд оролцохыг уриалж байна. Одоогоор нийслэл даяар нийт 110 гаруй дархлаажуулалтын цэг өглөөний 9 цагаас оройн 18 цаг хүртэл ажиллаж байна.