Иргэн Э.Одбаярын гэр, ажлын өрөө рүү үл таних этгээдүүд ХАЛДЖЭЭ
Өнгөрсөн шөнө /2022.05.25/ иргэн Э.Одбаярын ажлын өрөөнд үл таних этгээдүүд нэвтэрч, халдлага үйлджээ. Тодруулбал, эл өдрийн шөнийн 03:00 цагт түүнийг Сүхбаатар дүүрэг дэх “Зон Олны нам”-ын байранд байх үед нь үл таних этгээдүүд халдлага үйлдэж, цонх руу нь том чулуу шидсэн байна.
Цагдаагийн байгууллагаас баримтжуулан авав.Улмаар хэргийн газарт СБД-ын цагдаа, шинжээчид шалгалт явуулж эхэлжээ. Уг халдлага болох үеэр ЗОН-ын СБД дэх байрны залгаа хэсэг болох гэрт нь түүний гэр бүл хүүхдүүд хамт байсан байна.
ХЭРГИЙН ГАЗРЫН ЗУРГУУД