“Sweetymotion” хамтлагийн дуучин Т. Солонго “Эхийн алдар” одон хүртлээ
Хуульд зургаан хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг I зэргийн одонгоор, дөрвөн хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг II зэргийн одонгоор шагнана гэж заасан.
Энэ жил алдарт эхийн одонгоор улсын хэмжээнд нийт 12,559 ээж, үүнээс I зэргийн одонгоор 912 ээж, II зэргийн одонгоор 11,647 ээжийг шагнах тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг гарсан юм.
-Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх одон гардуулсныхаа дараа ээжүүдэд баяр хүргэн:
“Алдарт эхийн одон бол ээж таны дундаршгүй хайр, алдар хүндийн илэрхийлэл юм. Ээжийн минь энгэрт гялалзаж байсан, одоо ээжүүд Та бүхний энгэрт гялалзаж байгаа энэ эрхэм хүндэт одонг миний бие хамгийн хүндтэй шагнал гэж боддог” хэмээн онцоллоо.
Мөн төрөөс “Хүүхдийн мөнгө” олгож буй нь нийгмийн халамж бус харин хүн амаа өсгөх, эх үрсээ дэмжих төрийн бодлого гэж үзэх нь зүйтэй бөгөөд хүн ам өсөн нэмэгдэж байж манай улс хөгжин дэвжинэ гэдгийг тэмдэглэв.