Улаанбаатар-Эрээн чиглэлд өнөөдрөөс өдөр бүр автобус явна

Улаанбаатар-Эрээн чиглэлийн улс хоорондын зорчигчдын тогтмол тээврийн үйлчилгээг өнөөдрөөс /2023.02.10/ эхлүүлэхээр болжээ.

Улс, хоорондын автобус:

  • Улаанбаатар хот, Тэнгэр авто вокзалаас өдөр бүр 21:00 цагаас
  • Эрээн авто вокзалаас өдөр бүр 16:00 цагаас  хөдлөх юм байна.

Тасалбарыг eticket.transdep.mn  болон билетийн кассуудаар захиалах аж. Дээрх чиглэлд зорчих иргэд:

  • Сүүлийн 48 цагийн хугацаанд гарсан /ПГУ/-ын шинжилгээний “сөрөг” хариуг үндэслэн зорчих тасалбарыг захиалах
  • Хилийн хяналт шалгалтаар нэвтрэхдээ /ПГУ/-ын шинжилгээний “сөрөг” хариуг биедээ тогтмол авч явахыг анхаарна уу
  • /ПГУ/-ын шинжилгээний “сөрөг” хариу байхгүй тохиолдолд хил дээрээс буцах тул үүссэн асуудлыг иргэн өөрөө бүрэн хариуцна. Тасалбарын үнэ том хүн 95 мянга, хүүхэд 47500 төгрөг.

Эх сурвалж: АТҮТ

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *