Их Британи эмч нар хоёр гар, мөр шилжүүлэн суулгажээ
Их Британи эмч нар анхны удаагаа склеродерм өвчинтэй хүнд хоёр гар мөр шилжүүлэн суулгасан байна. 48 настай Стивен Галлахер склеродерм гэх ховор, аутоиммуны өвчин туссаны улмаас ажлаа хийж чадахгүй болжээ. Өвчний шинж тэмдэг 13 жилийн өмнөөс баруун гараар өвдөх, хацар болон хамар дээр нь тууралт гарах хэлбэрээр илэрсэн байна.
Эмч нар эхэндээ түүнийг тогтолцооны улаан яршил эсвэл гар хурууны мэдрэл дарагдсан гэж үзээд хагалгаа хийжээ. Гавч түүний гар дахин өвдөж эхэлсэн тул тэрбээр дахин эмнэлгээр явах болж эцэст нь склеродерм гэх өвчинтэй болох нь оношлогдсон байна.
Тус өвчний үед арьс болон дотоод эрхтнүүд сорвиждог аж. Өвчин даамжирсны улмаас Галлахерын алга атгагдсан хэлбэрт орж гацан, түүний өдөр тутмын амьдралыг ихээхэн хүндрэлтэй болгосон байна. Тэрбээр Лийдс сургалтын эмнэлэгт 12 цагийн хагалгаанд орж эмч нар түүнд хоёр гар, мөр шилжүүлэн суулгасан аж. Галлахер “Бүх зүйл маш хурдан болж өнгөрсөн. Би сэрсэн даруйдаа л гараа хөдөлгөж чадаж байсан” хэмээжээ.
Эх сурвалж: BBC
Б.БУЯНДОРЖ