Хурал хамгийн их тасалдаг, хоцордог гишүүнээр Х.Нямбаатар тодров
Улсын Их Хурлын Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны дарга Б.Бат-Эрдэнэ Улсын Их Хурлын гишүүдийн дөрөвдүгээр сарын ирцийн талаар мэдээлэл өглөө.
Тэрбээр “УИХ-ын чуулган гуравдугаар сард долоон удаа хуралдсан. УИХ-ын 18 гишүүн хуралдаан тасалсан, найман гишүүн хоцорсон, 62 гишүүн хуралдаан огт таслаагүй, 48 гишүүн хуралдаанд тасралтгүй оролцсон байна.
Дөрөвдүгээр сард УИХ-ын чуулган 12 удаа хуралдсан. Хуралдаан тасалсан УИХ-ын 20 гишүүн байна. 57 гишүүн хоцорсон, 56 гишүүн хуралдаан огт таслаагүй, 16 гишүүн огт таслахгүй, хоцрохгүй оролцжээ” гэжээ.
Хуралдаанд хоцорсон, тасалсан цагийн үзүүлэлт
- УИХ-ын гишүүн Ц.Туваан 13 цаг 36 минут
- УИХ-ын гишүүн Х.Нямбаатар 15 цаг
- УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат 13 цаг
- УИХ-ын гишүүн Т.Доржханд 10 цаг 30 минут
- УИХ-ын гишүүн Б.Жавхан 8 цаг 30 минут
- УИХ-ын гишүүн Г.Ганболд 8 цаг 20 минут
- УИХ-ын гишүүн Д.Батлут 7 цаг
- УИХ-ын гишүүн П.Анужин 6 цаг
- УИХ-ын гишүүн Н.Учрал 7 цаг
- УИХ-ын гишүүн Б.Бейсен 5 цаг 30 минут
- УИХ-ын гишүүн Анандбазар 5 цаг 15 минут
- УИХ-ын гишүүн Т.Аубакар 5 цаг 26 минут
- УИХ-ын гишүүн Х.Ганхуяг 9 цаг 52 минут
- УИХ-ын гишүүн С.Батболд 8 цаг 50 минут
Огт хоцроогүй УИХ-ын гишүүд:
- УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан
- УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг
- УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг
- УИХ-ын гишүүн Х.Баделхан
- УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ
- УИХ-ын гишүүн Г.Дамдинням
- УИХ-ын гишүүн Б.Жаргалмаа
- УИХ-ын дарга Г.Занданшатар
- УИХ-ын гишүүн Ц.Идэрбат
- УИХ-ын гишүүн М.Оюунчимэг
- УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж
- УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн
- УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн нар байна.