Сүүлийн үед хэтэрхий олон хүнд сүнс шүглэж байгаа талаар Католик номлогчид дурджээ
Католик номлогчид сүүлийн үед хэтэрхий олон хүнд муу сүнс шүглэж байгаа тул эксорсизм/сүнс, чөтгөр зайлуулах зан үйл/ хийж амжихгүй байна хэмээжээ. Ром хотод болсон 16 дахь удаагийн эксорсизмын сургалтын үеэр Итали номлогч нар өдөрт сүнс шүглэсэн хэдэн арван тохиолдол ирж байгаа талаар ярьсан байна. Тус сургалтад 120 гаруй хүн оролцсон аж.
Тэрхүү сургалтад оролцсон эксорсизм судлаач Жузеппе Фрау “Зарим эксорсистууд 30-аас 50 тохиолдолтой өдөрт тулгарч байна гэж хэлсэн” хэмээжээ. Мөн эцэг Жукеппе Бернарди судлаачдад гэнэт латин хэлээр ярьж эхлэн, номлогч нар луу дайрсан эмэгтэй дээр есөн цагийн турш эксорсизм хийх шаардлагатай болсон талаар хэлсэн байна. Мөн хөл хорио эксорсизм хийхэд саад болсон талаар зарим номлогч нар дурджээ.
Эх сурвалж: Unilad
Б.БУЯНДОРЖ