10 сая ам доллар хожсон эрэгтэй бүх насаараа хоригдох ял сонсжээ

10 сая ам долларын сугалаанд хожсон болох Хойд Каролина мужийн оршин суугч Майкл Тодд Хилл нь хүн амины хэрэг үйлдсэн хэргээр насаараа хорих ял сонсжээ. Тэрбээр 2017 онд Ultimate Millions сугалаанд оролцон 10 сая долларын эзэн болж, тус сугалааны тасалбарыг худалдсан худалдагчдаа хоёр мянган долларыг бэлэглэж байжээ.

Гэвч тэрбээр үүнээс 3 жилийн дараа хуучин найз бүсгүй болох 23 настай Кеонна Грахамыг буудаж алсан хэрэгт холбогдсон аж. Сураггүй алга болоод байсан Грахамын цогцсыг 2020 оны 7-р сарын 20-ны өдөр толгойн тус газраа буудуулсан шархтай нэгэн зочид буудлын өрөөнөөс олджээ. Тус зочид буудлын менежер Майклыг хэрэг болсон өрөө рүү ганцаараа орсныг нь гэрчилсэн байна.

Хохирогч эмэгтэйн найз Тиффани Вилсон хэлэхдээ Грахам маш үзэсгэлэнтэй бас хүн болгоны хайрыг татсан эмэгтэй байсангэв. Мөн нэмжЭнэ бол аймшигтай хэрэг. Майкл саяхан л их хэмжээний мөнгө хожиж, хуримаа хийсэн хэрнээ залуухан эмэгтэйг хөнөөнө гэдэг бол үнэхээр хэрцгий явдал юмгэжээ. Майкл 2020 оны долдугаар сард баривчлагдаж, хуучин найз бүсгүйгээ хөнөөсөн гэдгээ хүлээн зөвшөөрсөн учир бүх насаараа хоригдох ял сонссон юм.

Эх сурвалж: Fox News

Б.БУЯНДОРЖ

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *